Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛС, ОХУ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАМТАРСАН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭМЯ, ЗӨСҮТ, ОБЕГ, ДЭМБ хамтран Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлж, “тарваган тахал өвчний үеийн мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээ”-ний чиглэлээр онолын болон дадлагажуулах сургуулилтыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Сургалтад ОХУ-ын Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын ЭМЯ, хэрэглэгчийн хяналтын газар, Алтайн тарваган тахал эсэргүүцэх станц, эрүүл ахуй, халдвар судлалын төв Кош-Агачийн районы захиргаа, эмнэлэг, Ховд, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг 70 хүн оролцлоо.

Баян-Өлгий аймаг нь тарваган тахлын байгалийн голомт маш өндөр идэвхтэй, тарваганы тоо толгой эрс нэмэгдсэн мөн түүнчлэн хил залгаа ОХУ-ын бүс нутагт мөн тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй, 2014-2016 онд жил дараалан тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой юм. Иймээс Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт дахь хилийн боомт, Ногооннуур сумын Цагааннуур тосгон болон ОХУ-ын Ташантын хилийн боомт, Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агачийн районы Нэгдсэн эмнэлэгт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах талаар үзүүлэх сургууль зохион байгуулж, харилцан туршлага солилцлоо.  

ОХУ, Монгол улсын  хэмжээнд “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр (2016-2019 он)-ийн хүрээнд зохион байгуулж, хөрш зэргэлдээ орны мэргэжлийн байгууллагууд хамтран тарваган тахал өвчин хил дамжин тархах эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл