Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт “Эрүүл насжилт-Идэвхитэй хөдөлгөөн” өдөрлөг зохион байгууллаа.


Дэлхий нийт XXI  зууныг “Насжилтын зуун” хэмээн нэрлэж,   олон улс орон өөрийн орны онцлог байдлыг тусгасан Насжилтын бодлогыг баримталж байна. Монгол улсын хувьд  Хүн амын хөгжлийн бодлогыг тодорхойлж, үүний дагуу “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ба  Дархан-Уул  аймгийн хувьд  ИТХ-ын 9/04 тогтоолоор 2018 оныг Ахмадын жил болгож зарласан.  Үүний гол зорилго нь аймгийн хүн амын насжилтыг дэмжих, ахмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, ахмад настнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх юм. “Ахмадын жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд ахмадуудын гаргасан саналыг дэмжиж “Эрүүл насжилт-Идэвхитэй хөдөлгөөн” сэдэвт ахмад настнуудад зориулсан  өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Биеийн тамир спортын хорооны дарга М. Батлав зэрэг албаны хүмүүс оролцож ахмадуудад баяр хүргэж,  өөрсдийн оюун санаа, бие бялдраа өөрсдөө хөгжүүлж чаддаг, нийгмийн идэвхитэй гишүүн гэдгээ энэ удаа батлан харуулах гэж байгаад нь талархал илэрхийллээ.

            Өдөрлөгийн үеэр 1000 ахмадын дасгал хөдөлгөөнийг хийлгэхээр төлөвлөж, Дархан сумын 18 багийн ахмадууд 4-р сарын 15-наас эхлэн  бэлтгэл дасгалыг хийсэн ба энэ удаа 550 ахмад “Жавхаат хэмнэл” дасгал, “Эрчимт” дасгалыг хийж үзүүллээ.

Дархан-Уул аймагт ахмад настны “Хөдөлгөөн-эрч хүч”, аялалын “Алхагч”, “Уран байгаль”, “Дугуйчид”, “Увьдас” клубуудэд 2000 гаруй иргэд хамрагддаг ба Нийгмийн эрүүл мэндийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төвийн хийн дасгал, ажлын байрны дасгал, хөгжимт дасгалд 1300 гаруй ахмад өдөр бүр хичээллэдэг.

 Дасгал хөдөлгөөний үр дүнд  цусны даралт буурч, цусан дахь сахарын хэмжээ багасан, илүүдэл жин буурах, нойргүйдэл арилах, үе мөчний өвдөлт намдах зэргээр эрүүл мэндийн байдал сайжирч, биеийн чадал тэнхээ, сэтгэл зүйн байдал сэргэж байгаад ахмадууд урамшиж  баяртай байна.

Ийнхүү ахмадууд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө үнэтэй хөрөнгө оруулалт хийж “Нэг удаагийн дасгалаар та  мянган эмийг орлох эрч хүчийг авна”  гэсэн уриаг хэрэгжүүлж,  эрүүл энх байх хүслээ  баталгаажууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл