Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2018-2019 онд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран нийт 20 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2018-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2020-2021 оны Хөтөлбөрийн төлөвлөлтийн талаар танилцуулах хурал болов.

Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица, Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр хариуцсан ажилтнууд оролцлоо.

Хурлыг нээж Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 2018-2019 онд 4 сая 165 мянган ам.долларын төсөв бүхий, нийт 20 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, 2020-2021 оны хөтөлбөрийн төлөвлөлт, түүний онцлогийн талаар танилцуулж, санал солилцох гэж байгаад ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газарт талархал илэрхийлээд, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн категори, чиглэл бүрээр хариуцан ажиллах ЭМЯ-ны албан тушаалтнууд тодорхой хугацаанд уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах зүйтэй талаар тэмдэглэн хэлэв.

Хурлын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица 2018-2019 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, онцлог, 2020-2021 оны Хөтөлбөрийн төлөвлөлтийн онцлог, ДЭМБ-ын 2019-2023 оны Үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар – ДЭМБ-ын 2017-2021 оны хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар илтгэл тавьж, хуралд оролцогчид хари\лцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл