- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд санал авч байна. Саналаа Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтэст албан бичгээр болон batbayar_o@mohs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дуусах өдөр 2018.05.04
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Журам, төлбөрийн хэмжээ батлах тухай” тогтоолын төсөлд санал авч байна. Саналаа Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтэст албан бичгээр болон ntsogzolmaa88@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Дуусах өдөр 2018.05.04
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2018 оны .... дүгээр Дугаар ... Улаанбаатар хот
сарын ......–ны өдөр
Журам, жагсаалт, төлбөрийн хэмжээ батлах тухай
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт”-г хоёрдугаар хавсралтаар, “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар, “Сэргээн засах тусламж үйлчилгээний хуудасны загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар, “Даатгуулагчид гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний үзлэгийн хуудасны загвар”-ыгтавдугаархавсралтаар,“Оношилгоо, шинжилгээний төлбөрийн хуудасны загвар”-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т,өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр ханган, хяналт тавин ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/-т, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Төрийн захиргаа, удирдлагын газар /Б.Цогтбаатар/-т тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолоор баталсан журам, жагсаалтад нийцүүлэн холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-т үүрэг болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.
ДАРГА Д.САРАНГЭРЭЛ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
нэгдүгээрхавсралт
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвӨӨС үзүүлэх тусламж, үйлчилгээнийЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Энэхүү журмын зорилго нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв /цаашид эрүүл мэндийн төв гэх/-өөс үзүүлж байгаа заримсэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ /цаашид багц тусламж, үйлчилгээ гэх/-ний эрүүл мэндийн даатгалын сангаас зардлынтөлбөрийг ньхариуцах харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү журмыг даатгуулагч болон эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцахтусламж үйлчилгээг үзүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан эрүүл мэндийн төв дагаж мөрдөнө.
Хоёр. Эрүүл мэндийн төвийн эрх, үүрэг
2.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцаж эрүүл мэндийн төвөөс үзүүлэх заримсэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээг дор дурдсанбагц тус бүрээр үзүүлнэ. Үүнд:
2.2.1 Нэгдүгээр багц: сэргээн засах үйлчилгээ,
2.2.2 Хоёрдугаар багц: гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ,
2.2.3 Гуравдугаар багц: өдрийн эмчилгээ,
2.2.4 Дөрөвдүгээр багц: оношилгоо, шинжилгээ.
2.3 Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах багц тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулж ажиллана.
2.4Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцаж эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж, үйлчилгээгстандарт, эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу нэмэлт төлбөргүй үзүүлнэ.
2.5Сонгосон багцын тусламж, үйлчилгээг үзүүлэх стандартын шаардлагад нийцсэн өрөө, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна.
2.6Өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэхэд“Өвчний түүх”, сэргээн засах тусламж, үйлчилгээнд “Сэргээн засах эмчилгээний хяналтын хуудас”, гэрээр үзүүлэх тусламж,эмчилгээнд“Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний хяналтын хуудас”-ыг хөтөлнө.
2.7 Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн даатгалын цахим системд бүрэн холбогдож, мэдээллийн технологийн бэлэн байдлыг хангасан байна.
2.8Даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тайланг холбогдох журмын дагуу цахимаар болон цаасан хэлбэрээр даатгалын байгууллагад гэрээнд заасан хугацаанд хүргүүлнэ.
2.9Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, эрүүл мэндийн даатгалд хамруулахажлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран зохион байгуулна.
Гурав. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын эрх, үүрэг
3.1Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан төлбөрийн хэмжээг баримтлан олгоно.
3.2Тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн төвийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.
3.3Энэ журмын 3.2-т заасан сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулж хүргүүлэх хуульд заасан хугацаанаас өмнө зохион байгуулж шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг дараа оны төсвийн төсөлд тусгана.
3.4Энэ журмын 3.2-т заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн төвтэй даатгалын гэрээ /цаашид "гэрээ" гэх/ -г байгуулж, гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэнэ.
3.5Гэрээ байгуулсан эрүүл мэндийн төв, даатгалын байгууллага хооронд мэдээллийн цахим тогтолцоог нэвтрүүлж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
3.6Даатгуулагч болон эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, даатгалын харилцаанд оролцогч талуудыг мэдээллээр ханган ажиллана.
3.7Эрүүл мэндийн төвийн үзүүлсэнтусламж, үйлчилгээний тайланг жил бүр авч, судалгаа хийж, дүнг үндэслэн нэгдсэн тайланг гарган даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллана.
3.8 Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилах, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
Дөрөв. Даатгуулагчийн эрх, үүрэг
4.1 Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд төлсөн байна.
4.2 Даатгуулагч харьяа нутаг дэвсгэрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн төвөөс тусламж, үйлчилгээг авна.
4.3Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээнд нэмэлт төлбөр төлөхгүй.
4.4 Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах, багцын тусламж, үйлчилгээний талаар холбогдох мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдэд гомдол гаргаж болно.
4.5Даатгуулагч багцынтусламж, үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэхтэй байна.
4.6 Даатгалын байгууллага, Эрүүл мэндийн төв, эрх бүхий этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
Тав. Бусад
5.1 Энэ журмыг зөрчсөн тохиолдолд буруутай байгууллага, албан тушаалтан, даатгуулагч хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.2 Журамд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн даатгалын гэрээгээр зохицуулна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
хоёрдугаар хавсралт
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь
хариуцах Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх
тусламж, үйлчилгээнийБАГЦ
- НЭГДҮГЭЭР БАГЦ: СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
- Хөдөлгөөн эмчилгээ: Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Сэргээн засах тусламж, үйлчилгээний заавар, түүнийСэргээн засах эмчилгээний хяналтын хуудас, Сэргээн засах эмчилгээний ерөнхий төлөвлөгөөний хуудсыг ашиглана.
- Үений далайц сайжруулах дасгал эмчилгээ
- Булчингийн хүч сайжруулах дасгал эмчилгээ
- Эмчилгээний дасгал (Уильямс, Френкел, Кодман, Ауэргер-Аллены дасгал)
- Биеийн тэсвэрлэх чадварыг сайжруулах дасгал эмчилгээ
- Тэнцвэр сайжруулах (статик, динамик) дасгал эмчилгээ
1.2 Физик эмчилгээ
- Дулааны хүчин зүйлийн эмчилгээ. Өнгөцдулааныэмчилгээ (халуунжин, парафин)
- Хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээ: УВЧ
- Хувьсах гүйдлийн эмчилгээ: Искра
- Тогтмол гүйдлийн эмчилгээ: Эмийн электрофорез эмчилгээ
- Утах эмчилгээ: Утлага
- Гэрлийн эмчилгээ: Инфраулаанцацралын эмчилгээ,Соллюкс эмчилгээ, Лазерэмчилгээ
- ХОЁРДУГААР БАГЦ: ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
- Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээг хүнд хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлнэ.
- Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх захиалга бүртгэл, гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай тэмдэглэлийг Эрүүл мэндийн сайдын баталсан Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг мөрдлөг болгож, журмын дагуух тэмдэглэлийг хөтөлнө.
- Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээнд дараах тусламж,үйлчилгээг үзүүлнэ.
- Тарилга, шээлтүүр, бургуй, хаймсуур тавих, боолт, шинжилгээ авах, зөөврийн багажийн шинжилгээ
- Хүнд хэвтрийн өвчтөнд байрлал өөрчлөх, хөдөлгөх, холголт, цооролтоос урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ, гэр бүлийн гишүүдийг өвчтнийг асрахад сургах
- Хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнд дасгал хөдөлгөөн хийлгэх, байрлал өөрчлөх, хөдөлгөх, холголт, цооролтоос урьдчилан сэргийлэхэд зааж сургах, гэр бүлийн гишүүдэд асрахад сургах
- Хүнд хэвтрийн өвчтөнд байрлал өөрчлөх, хөдөлгөх, холголт, цооролтоос урьдчилан сэргийлэх
- ГУРАВДУГААР БАГЦ: ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ
- Өдрийн эмчилгээнд дараах оношоор эмчилгээг хийнэ:
- Зүрх судасны тогтолцооны өвчин /цусны даралт ихсэлтийн хөнгөн хэлбэр/
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин /элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл/
- Мэдрэлийн тогтолцооны өвчин /тархины судасны өвчин, архаг ядаргаа/
- Үений үрэвсэлт өвчин /артрит, артроз/
- ДӨРӨВДҮГЭЭР БАГЦ: ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ
- Оношилгоо, шинжилгээний багц нь түргэвчилсэн оношлуур, лабораторийн шинжилгээ, багажийн шинжилгээнээс бүрдэнэ.
- Хурдавчилсан оношлуур:
- Сахар илрүүлэх
- Холестрин илрүүлэх
- Шээсэнд билирубин тодорхойлох
- Шээсэнд уураг тодорхойлох
- Хеликобактери илрүүлэх
- Хавдрын эс илрүүлэх (элэг, нойр булчирхай)
- Өөх тосны солилцоо(липид профайл)
- Хурдавчилсан оношлуур:
- Лабораторийн шинжилгээ:
- Цусны ерөнхий шинжилгээ (цагаан эс, улаан эс, ялтас эс, гемоглобин, гематокрит)
- Цусны бүлэг тодорхойлох, цусны резус бүлэг тодорхойлох
- Шээсний ерөнхий шинжилгээ (шээсний хэмжээ, хувийн жин, PH, цагаан эс, улаан эс, уураг)
- Биохимийн шинжилгээ /зөвхөн сумын ЭМТ/ (билирубин, уураг, Алат, Асат, креатинин, мочевин амилаза, сахар, холестрин, “С” урвалжит уураг, АСЛО, Ревматойдны фактор)
- Үтрээний наацын шинжилгээ /зөвхөн сумын ЭМТ/
- Багажийн шинжилгээний багц:
- Зүрхний цахилгаан бичлэг
- Чанд авиан шинжилгээ /хэвлийн хөндийн цуллаг эрхтэн/
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
гуравдугаар хавсралт
ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ |
Тусламж, үйлчилгээ |
Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
1 |
Сэргээн засах тусламж, үйлчилгээ |
20 000 |
2 |
Өдрийн эмчилгээ |
30 000 |
3 |
Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ |
10 000 |
4 |
Оношилгоо, шинжилгээ |
15 000 |
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
тавдугаар хавсралт
ДААТГУУЛАГЧИД ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЗЛЭГИЙН ХУУДАС
Дугаар .............. ЭМТ-ийн нэр
Овог ......................................... Нэр .........................................
|
|
|
|
|
|
|
|
|
|
Регистрийн дугаар Огноо: .................
Хүйс: эрэгтэй эмэгтэй
ЭМД-ын гэрчилгээний дугаар .......................
Оршин суугаа хаяг: ...............................................................................................................
Утасны дугаар: ......................................................................................................................
Онош: ................................................................................................
Хийгдсэн эмчилгээ: ................................................................................................................
1. ..............................................................................................................................................
2. ..............................................................................................................................................
3. ...............................................................................................................................................
4. ...............................................................................................................................................
ХИЙГДСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨГӨӨ
....................................................................................................................................................
....................................................................................................................................................
ГАРЫН ҮСЭГ
ЭМЧ/СУВИЛАГЧ ДААТГУУЛАГЧ
............................................. .............................................
Тамга, тэмдэг
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
дөрөвдүгээр хавсралт
СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУДАС
Дугаар .............. ЭМТ-ийн нэр .................
Овог ......................................... Нэр ................................... Нас ..................
|
|
|
|
|
|
|
|
|
|
Регистрийн дугаар Огноо: .................
Хүйс: эрэгтэй эмэгтэй
Эмчилгээ эхэлсэн ........ он ....... сар ...... өдөр Эмчилгээ дууссан ...... он ....... сар .......өдөр
Оршин суугаа хаяг: ...............................................................................................................
Утасны дугаар: ......................................................................................................................
Онош: ................................................................................................
Хэдэн удаа эмчилсэн .............................. Анх, Давтан /зур/
Маягтын ар тал Б тал
Он, сар өдөр |
Удаа |
Эмчилгээний нэр |
Ямар эрхтэнд |
Хугацаа |
Тун |
Гарын үсэг |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ГАРЫН ҮСЭГ
ДАРГА(ЕРӨНХИЙ ЭМЧ) ДААТГУУЛАГЧ
............................................. .............................................
Тамга, тэмдэг
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн2018 оны ... сарын ... –ны
өдрийн..... дугаар тогтоолын
зургаадугаар хавсралт
ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХУУДАС
Дугаар .............. ЭМТ-ийн нэр ................................
Овог ......................................... Нэр ................................... Нас ..................
|
|
|
|
|
|
|
|
|
|
Регистрийн дугаар Огноо: .................
Хүйс: эрэгтэй эмэгтэй
Оршин суугаа хаяг: ...............................................................................................................
Утасны дугаар: ......................................................................................................................
Онош: ................................................................................................
№ |
Оношилгоо, шинжилгээний нэр |
Тариф |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ЭМДС-аас төлөх хэмжээ |
|
ГАРЫН ҮСЭГ
ДАРГА(ЕРӨНХИЙ ЭМЧ) ДААТГУУЛАГЧ
............................................. .............................................
Тамга, тэмдэг