Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яам, ЭМАҮЭХ Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллана


Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар болон холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж заасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал,Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар энэ оны нэгдүгээр сард ажлын ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Уг ажлын хэсэг жил гаруй хугацаанд 31 эрүүл мэндийн байгууллага, 2600 ажилтныг хамруулан 45 мянган өгөгдлийг дагуу үнэлсэн. Энэхүү үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ангилал, зэрэглэл нэмэгдэж үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэх тооцоо гарч байна. Ингэснээр жилд дунджаар 62.1 тэрбум төгрөгийг цалингийн санд нэмэх шаардлагатай юм. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл батлагдвал эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоотой болно гэлээ.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны  төлөөллийн зүгээс улсын 3 талт хэлэлцээрт ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэх, салбарын ажиллагсдын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, 2 талт хамтын хэлэлцээрийг шинээр байгуулах зэрэг санал, хүсэлтийг тавьж харилцан ярилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал, хүсэлтийг хүлээн авч,  эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулахад Улсын их хурал, Засгийн газарт та нарынхаа төлөөлөл болон ажиллах болно гэлээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл