Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын зөвлөлдөх хуралдаан боллоо


Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит 6 дугаар хуралдаан Сөүл хотноо 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, тус хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд эхний ээлжинд өмнөх 5 дугаар хуралдаанаар авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж тохиролцсон арга хэмжээ, үйл ажиллагаануудын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ.
"Сөүл Төсөл"-ийн хүрээнд зохион байгуулагддаг Монголын эмч нарт зориулсан эмнэл зүйн сургалтын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтад хамрагдах эмч нараас англи хэлээр ярилцлага авч сонгон шалгаруулж, мөн сургалтад хамрагдах эмч нарт сургалтын өмнөх баримжаа олгох бэлтгэл сургалтыг амжилттай зохион байгуулсан болохыг хоёр тал онцолж, цаашид сургалтын хөтөлбөрийг сайжруулан, улам боловсронгуй болгож, үргэлжлүүлэн явуулахаар тохиролцлоо.
Мөн энэ жилийн хувьд анх удаа эмч, сувилагч нарыг багаар нь суралцуулах болсон бөгөөд цаашид сургалтад хамрагдах багийн тоог нэмэгдүүлэх чиглэлэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн хуралдаанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт туршилтын хэлбэрээр хэрэгжсэн Эмчилгээний дараах хяналтын төв байгуулах төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид төсөлд хамрагдах Монгол, Солонгос эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлж, өргөжүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдах Солонгосын эрүүл мэндийн үзэсгэлэн яармагийн үеэр хоёр улсын эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудын уулзалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн мөн Зөвлөлдөх хуралдаанд оролцох үеэрээ эмнэл зүйн сургалтад хамрагдахаар Сөүл хотод хүрэлцэн ирсэн эмч, сувилагч нартай уулзалт хийж эмнэл зүйн сургалт болон баримжаа олгох сургалтын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл