Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Говь-Алтай аймагт ажиллалаа


Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчидтай уулзаж, санал бодлоо солилцож, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгч, зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. 

Тэрээр өнөөдөр буюу 2018.05.09-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн нэгдсэн Эмнэлэг, Алтай сумдад түргэний тусламжийн фургон, хантeр автомашинуудыг гардуулж өглөө. Мөн Төгрөг, Дарви, Тайшир сумдын нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зарим нэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг өгсөн юм.
Говь алтай аймгийн хувьд бусад аймгаас нутаг дэвсгэр том дэд бүтэц тааруу, их онцлогтой. Эмнэлэгт нарийн үзлэг оношилгоо хийх шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүйн улмаас ард иргэд сумаас аймаг уруу аймгаас хот руу явдаг байсан бол зарим нэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр сумандаа аймагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл