Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр чууллаа


Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдөр Итали улсын Френчи хотод нэгэн язгууртан гэр бүлд Найтингель охин мэндэлснээр,  хожим түүний нэр дэлхий дахинаа Дэнлүү барьсан эмэгтэй, Хүн төрөлхтөнд хайрыг илгээсэн тэнгэр элч хэмээн нэр нь дуурсагдах болж улмаар сувилахуйн ухаан бие даасан шинжлэх ухааны түвшинд хөгжих өнөөгийн эх үүсвэрийг тавьсан юм.

Олон улсын сувилагчдын нийгэмлэг нь /International Council of Nurses/ 1965 оноос эхлэн Ф.Найтингелийн төрсөн өдрийг дэлхийн улс орнуудад “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргаснаар манай улсад 1996 оноос тэмдэглэж ирсэн байна.

     Эрүүл мэндийн яамнаас Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх арга хэмжээг нэг талаас сувилагч  мэргэжлээрээ бахархах, нөгөө талаас хийж бүтээснээ эргэн харж, урагшлах чиглэлээ хэлэлцэн  чуулдаг.

2018 оны ОУ-ын сувилагчдын өдрийг “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр УГТЭмнэлгээс “Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний салбар хуралдааныг зохион  байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Энэ жилийн үйл ажиллагаанд төв, орон нутгийн 53 эрүүл мэндийн байгууллагын 310 гаруй төлөөлөл оролцож байгаагийн зэрэгцээ Канад, Япон,Тайвань улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож байгаараа онцлог юм.

Мөн энэхүү улсын хэмжэээний сургалт семинарын хүрээнд УГТЭмнэлгээс “Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний салбар хуралдааныг зохион явуулж байгаа юм.

Энэ жилийн үндэсний сургалт семинарт хот болон хөдөө орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдээс  нийт   141   судалгааны   бүтээл ирүүлсэнээс  шалгарсан   24 илтгэлийг хэлэлцэж сувилахуйн тусламж үйлчилгээнд  тулгамдаж буй   олон чухал асуудлуудаар орчин үеийн   нотолгоонд тулгуурласан шинэ шинэлэг мэдлэг мэдээлэл олгохоос гадна  сувилахуй тусламжийн чиглэлээр санал   дэвшүүлэх,   шинэ   технологи,   сувилахуйн тусламжийн  ололт дэвшилээр туршлага солилцон зөвлөмж боловсруулах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл