Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын алба 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлэн байдлын нэгдсэн дадлага сургуулилтад хээрийн эмнэлэг дэлгэн оролцсон. Дадлага сургуулилтыг зохион байгуулсан нэгдсэн хорооноос эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд идэвх санаачлагатай өндөр зохион байгуулалттай оролцсоныг тэмдэглэн талархал илэрхийлж ЭМЯ, ГССҮТ, ЗӨСҮТ, ЦСҮТ-ийн хамт олонд батламж гардууллаа. Уг арга хэмжээний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах болзошгүй эрсдэлийн үед хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.