Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ БНХАУ ХИЛИЙН ЭРҮҮЛ АХУЙ ХОРИО ЦЭЭРИЙН ХАМТАРСАН ХУРЛЫН ПРОТОКОЛ


Монгол Хятадын хилийн эрүүл  ахуй хорио цээрийн  хамтарсан хурал 2018 оны 5-р сарын 3-4-нд, Өвөр Монголын Эрээн хотод зохион байгуулагдав.  

Тус удааны хуралд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар,  Монгол улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын   Эрүүл  ахуйн  хорио  цээрийн  академи, Монгол улсын  Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Хятад  Монгол  хилийн боомтын удирдлага, мэргэжилтнүүд зэрэг нийт 33 хүн оролцлоо.

Хоёр тал нь 2016 оны “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд, боомтын нутаг дэвсгэрт мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалт болон  судалгааны хамтын ажиллагаа  зохион байгуулж,  халдварт өвчин тархалтын байдлын  тухай  мэдээлэл солилцох,  боомтын  үндсэн чадавхийг бэхжүүлэх туршлага солилцох,  хил дамнасан халдварт өвчний тархалтыг  урьдчилан сэргийлэх зэрэг  ажилд дүгнэлт  хийж, 2018 оны цаашдын хамтын ажиллагааны  хүрээнд хэлэлцээр хийсэн. Мөн мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалтын ажлыг гүнзгийрүүлэх, олон улсын эрүүл ахуйн хуурай боомтыг бүтээн байгуулахыг эрэлхийлэх, эрүүл ахуй хорио цээрийн олон улсын харилцааг сайжруулах, хил дамнасан мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний тандалтын стандартыг судланболовсруулах,“Нэг бүс Нэг зам” –ын дагуу улс орнуудын эрүүл  ахуйн хамтын ажиллагааг түлхэн ахиулах зэрэг талд хоёр талаараа  нэгдсэн саналд хүрлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл