Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад анхаарч ажиллахыг үүрэг болгов


Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хүрээнд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн тухай мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн ажилтантай уулзаж, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй иргэн бүрт худалдаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай байж төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Мөн 60 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байгуулах асуудал, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Өвөрхангай аймгийн болон Архангай, Булган, Баянхонгор аймгийн иргэдэд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын наргийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм

Холбоотой мэдээ, мэдээлэл