Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сэлэнгэ аймаг бүх шатны ЭМБ-аас сувилгааны түүх хөтлөлтийн мэдээг өдөр бүр авч эхэллээ.


2018 онд сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сувилгааны түүх хөтлөлтийн чанарыг сайжруулах зорилгоор “Сувилагч нарын сувилгааны түүх хөтлөх ур чадварыг сайжруулах” вакумжуулсан сургалтыг энэ оны 03 сарын 19-29-ны хооронд зохион байгууллаа.

Тус сургалтанд 17 сум, 6 тосгоны ЭМТ-н нийт 24 ахлах сувилагч 4 ээлжээр тус бүр 5 өдөр суралцаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.

Сургалтанд оролцогчдоос сургалтын өмнөх болон дараах шалгалтыг авч, сургалтын дараах шалгалтанд 80%-с доош дүн авсан ахлах сувилагч нарыг дахин нэг өдөр сунган суралцуулж, давтан шалгалт авсан ба 85%-с дээш үр дүн үзүүлвэл төгсч  байсан. Ингэснээр сургалтанд хамрагдаж буй сувилагч нар 5 өдрийн хугацаанд өөрсдийгөө дайчлан суралцаж байна.

Бэлтгэгдсэн ахлах сувилагч буюу сургагч багш нар өөрийн байгууллагын сувилагч тусгай мэргжилтнүүдэд зааж сургаснаар аймгийн хэмжээнд сувилгааны түүх хөтлөлтийн чанар сайжирч байна.

Сургалтын дараа ЭМГ-ын даргын 2018 оны А/15 дугаар тушаалаар 04-р сарын 06-с эхлэн бүх сум тосгоны ЭМТөвүүдээс өдөр бүр сувилгааны түүх хөтлөлтийн мэдээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанд хүлээн авч нэгтгэн дүгнэж, алдаа дутагдлыг хамтран ярилцаж байгаа ба сард нэг удаа өмнөх сард хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 3-5 өвчний түүх, сувилгааны түүхийг татан авч, сувилгааны мэдээтэй тулган хянаж, ЭМГ-аас мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

Цаашид улиралд 1 удаа сувилахуйн тусламж үйлчилгээний  зөвлөн туслах багыг сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 2 өдрийн хугацаатай ажиллуулахаар төлөвлөсөн ба эхний 5 сумын ЭМТ-д ажиллаад байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл