Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УАУХТ, СЭМҮТ, НЭМГ/ мэдээ ирүүлсэн.

 

Нэг.  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:

2018 оны 1 дүгээр сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол  ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл  бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. (Дүрслэл 1)

 

УНТЭ-ийн  амбулаторийн 5 кабинетэд нийт  39 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  байна. Үүнээс: Зүрх судасны кабинетэд 3 хүртэл хоног 25, нүд судлал 8, чих хамар хоолой 3, шүдний эмчилгээ 2, мэдрэл судлалын кабинетэд 1  үйлчлүүлэгч  тус бүр 1 хоногийн хугацаатай  хүлээгдэлд  бүртгэгджээ.

 

УХТЭ-ийн  амбулаторийн 10 кабинетэд нийт  123  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд: бөөр судлалын кабинетэд 7, зүрх судасны  кабинетэд 9 үйлчлүүлэгч, мэдрэл судлал 22, нүдний кабинет 6, хоол боловсруулах эрхтэн судлал 48  үйлчлүүлэгч тус бүр 1-3 хоног, эмэгтэйчүүдийн кабинетэд 10 үйлчлүүлэгч, булчирхай  судлал 4, уушгины кабинетэд  6 үйлчлүүлэгч  тус бүр 2 хоног, мэс засал 3,  чих хамар хоолой 7, урологийн кабинетэд 1 үйлчлүүлэгч  тус бүр  1 хоногийн  хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  

 

УГТЭ-ийн зүрх судасны кабинетэд 1-2 хоногийн хугацаанд 34 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.

 

ХСҮТ-ийн амбулаторийн 8 кабинетэд нийт 597 үйлчлүүлэгчийн хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Үүнээс  толгой хүзүүний мэс заслын кабинетэд 44, эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетэд 143, элэг цөс нойр булчирхайн кабинет 59 үйлчлүүлэгч тус бүр 1-ээс 7 ба түүнээс дээш хоногийн хугацаанд, туяа эмчилгээний кабинетэд 37 үйлчлүүлэгч 6 хоног, ерөнхий  мэс заслын кабинетэд 45 үйлчлүүлэгч 4 хоног,  цээжний хөндийн мэс засалд 3 үйлчлүүлэгч,  хөнгөвчлөх эмчилгээнд 6, үйлчлүүлэгч тус бүр 3 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ. 

 

Дүрслэл 1

Хоёр.  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 1 дүгээр   сард УНТЭ, УХТЭ, УГТЭ,  СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна. (Дүрслэл 2)

 

УНТЭ-ийн  бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхээр 31 үйлчлүүлэгч 7-14 хоног, рентген 14 үйлчлүүлэгч 1-14 хоног, хэвлийн эхо 98, MRI 5, захын  судасны эхо хийлгэхээр 11 үйлчлүүлэгч 3-6 хоног, тархины цахилгаан бичлэг хийлгэхээр 5 үйлчлүүлэгч 2-6 хоног хүлээж үйлчлүүлжээ.

 

УХТЭ-т  рентген зураг авахуулахаар 60, хэвлийн эхо 90, зүрхний цахилгаан бичлэг  хийлгэхээр 23, дурангийн шинжилгээнд 38  үйлчлүүлэгч тус бүр 1-15 ба түүнээс дээш хоног, нүдний уг харах 9, MRI/КТГ хийлгэхээр  1 үйлчлүүлэгч   7-14 хоног,  холтер хийлгэхээр  1 үйлчлүүлэгч  2 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.

 

УГТЭ-т  хэвлийн эход харуулахаар 65, рентген зураг авахуулахаар 22,  допплерграфийн шинжилгээнд 7, зүрхний цахилгаан бичлэг хийлгэхээр 23, тархины цахилгаан бичлэг хийлгэх 4,  зүрхний эход харуулахаар  5 үйлчлүүлэгч  тус бүр  1-2 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.  

 

СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 170 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 85 өдөртөө, 28 үйлчлүүлэгч 1 хоног, 15 үйлчлүүлэгч 2 хоног, 35 үйлчлүүлэгч 3-6 хоног, 8 үйлчлүүлэгч 7-14 хоног  хүлээж үйлчлүүлсэн байна. (Дүрслэл 3)

Дүрслэл 2

 

Дүрслэл 3

Гурав.  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн лабораторийн шинжилгээний хүлээгдэл:

2018 оны 1 дүгээр  сард  УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.  (Дүрслэл 4)

 

УХТЭ-т  бактериологийн шинжилгээ 16,  цусны шинжилгээ өгөхөөр 57,  биохими 62, иммунологи шинжилгээнд  6, коагулограмм 10 үйлчлүүлэгч тус бүр  1-2 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.

УГТЭ-т биохимийн шинжилгээ өгөхөөр  62, коагулограмм өгөхөөр 10,  цусны шинжилгээ 57,  бактериологийн шинжилгээнд 16 үйлчлүүлэгч үйлчлүүлэгч тус бүр 1-2 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.

Дүрслэл 4

 

 

Дөрөв.  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2018 оны  1 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн. ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 1-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй байна.

УНТЭ-ийн  зүрх судасны тасагт 1, дотоод шүүрлийн тасагт 2 үйлчлүүлэгч  тус бүр  1-3 хоног хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн.

УХТЭ-т 1-р сард 208 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Бөөр судлалын  тасагт 11 үйлчлүүлэгч 7-30 хоног, зүрх  судасны тасаг 12,  мэс засал 89, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 69 үйлчлүүлэгч тус бүр 1-14 хоног, мэдрэлийн тасагт 22 үйлчлүүлэгч 3-6 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн байна.

УГТЭ-т 1-р сард нийт 120 үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн байна.  Үүнээс: мэдрэлийн мэс засалд 37 үйлчлүүлэгч 1-30 хоног,   зүрх судасны  тасагт 20, бөөр  судлалын тасагт 10,    мэдрэлийн тасаг 12, нүдний тасагт 13  үйлчлүүлэгч  тус бүр 1-14 хүртэл хоног, мэс засалд 5, уушгины тасагт 5, чих хамар хоолойн тасагт 9, хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг 9 үйлчлүүлэгч 1-6 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-ийн  эрсдэлтэй жирэмсэн  судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 5 үйлчүүлэгч 1-6  хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн.

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт 1-р сард 52 үйлчлүүлэгч 1-30 хүртэл  хоногоор хүлээж үйлчлүүлжээ. Үүнээс 14 үйлчлүүлэгч 1-3 хоног, 11 үйлчлүүлэгч 3-6 хоног, 18 үйлчлүүлэгч 7-14 хоног, 9  үйлчлүүлэгч 15-30 хоног  хүлээж үйлчлүүлсэн байна. (Дүрслэл 5)

Дүрслэл 5

 

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасагт хэвтэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа  18, 3-6 хоног  47, 7-14 хоног 65,  15-30   хоногийн хугацаанд 71, нийт 201  үйлчлүүлэгч хүлээгдэлд  бүртгэгдсэн байна. (Дүрслэл 6)

Дүрслэл 6

 

Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 8 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Сонгинохайрхан, Налайх дүүргийн ЭМТ-ийн мэдрэл,  ХУД-ийн ЭМТ-ийн дотор, БЗД-ийн НЭ-ийн доторын тасаг,  Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна. (Хүснэгт 1)

 

 

 

Хүснэгт 1

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын

2018 оны 1 сарын хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн мэдээ

 

Үзлэгийн кабинетын нэр 

Үзүүлэлт

СХД

ЭМТ

ХУД

ЭМТ

НД

ЭМТ

 

ЧД

ЭМТ

БГД

ЭМТ

БЗД

НЭ

 

БН ЭМТ

Наркологийн төв

1

Мэдрэл

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

45

15

18

 

30

 

20

 

1-3 хоног

10

 

5

 

6

 

 

 

3-6 хоног

12

15

3

 

12

 

11

 

7-14хоног

18

 

8

 

12

 

9

 

15-30 хоног

5

 

2

 

 

 

 

 

1 сараас  дээш

 

 

 

 

 

 

 

 

2

Дотор

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

98

74

61

12

53

78

9

 

1-3 хоног

17

15

23

8

 

22

 

 

3-6 хоног

17

23

25

4

3

28

9

 

7-14хоног

64

29

13

 

50

15

 

 

15-30 хоног

 

7

 

 

 

13

 

 

1 сараас  дээш

 

 

 

 

 

 

 

 

3

Ахмадын  эмнэлэг

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

31

0

 

 

16

 

 

 

1-3 хоног

5

 

 

 

8

 

 

 

3-6 хоног

12

 

 

 

8

 

 

 

7-14хоног

14

 

 

 

 

 

 

 

15-30 хоног

 

 

 

 

 

 

 

 

1 сараас  дээш

 

 

 

 

 

 

 

 

4

Нарколо-

гийн тусламж үйлчилгээ

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

 

 

 

 

 

 

 

82

1-3 хоног

 

 

 

 

 

 

 

25

3-6 хоног

 

 

 

 

 

 

 

32

7-14хоног

 

 

 

 

 

 

 

19

15-30 хоног

 

 

 

 

 

 

 

6

 

Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  1 дүгээр  сард  28630  дуудлага бүртгэгдсэний   32,3%-ийг 0-20 минутад, 30,3%-ийг 21-40 минутад, 18,7%-ийг 41-60 минутад, 18,7%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  

Дүрслэл 7

 

 

Дүрслэл 8

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл