Санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдээгүй удсанаас барилгын ажил царцаагдсан байсан бөгөөд 2016 онд Кувейтийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 8000 мянган ам доллар гэрээг байгуулахаар болсон.
Уг төслийг хэрэгжүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх гэрээг байгуулан барилга, угсралтын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар барилга угсралтын ажлын явц 60%-тай явагдаж байна.
Дээрхи төслийг санхүүжүүлэгч Кувейтын сангийн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл болох Түлэнхий төвийн барилга угсралтын ажлын талаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай албан уулзалт хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Уулзалтын хүрээнд Түлэнхий төвд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлаар хоёр талаас санал солилцож, хамтран ажиллаж шуурхай шийдвэрлэхээр тохиролцов.
Холбогдох албаны хүмүүсийг байлцуулан Барилга угсралтын ажлын явцтай Кувейтын сангийн төлөөлөгчид газар дээр үзэж танилцаж, ажиллалаа.