Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТАМХИ БА ТАТВАР” СЭДЭВТ СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД ЗАРЛАЖ БУЙ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Зорилго:

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал нь тамхидалт юм. Монгол улсад тамхины хэрэглээний эзлэх хувь хэмжээ өндөр байдаг. 2013 оны байдлаар Монгол улсын 15 болоод түүнээс дээш насныхны 47% нь тамхи татдагаас 60%-ийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Энэ үзүүлэлтээр манай улс тамхи татдаг эрэгтэйчүүдийн тоогоор бусад орнуудын дунд дээгүүрт бичигдэж байна. Мөн насанд хүрэгчдийн 42%, хүүхдийн 54% нь дам тамхидалтанд өртдөг. Ийм учраас тамхинд ноогдох онцгой албан татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч уран бүтээлчдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, шалгарсан нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан иргэд олон нийт болон шийдвэр гаргачдын анхаарлыг  хандуулахад оршино.

Зорилт:

  • “ТАМХИ БА ТАТВАР”  сэдвээр сэтгүүлчдийн дунд уралдаан зарлах
  • Шалгарсан бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, таниулах.

Хамрах хүрээ: 

Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчид

Сэдвийн хүрээ: Дараах сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлнэ үү. Үүнд:

  • Тамхи ба миний орчин
  • Тамхи ба Татвар
  • Тамхины хэрэглээг яаж бууруулах вэ?
  • Тамхи ба бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол
  • Манлайлал

Тавигдах ерөнхий шаардлага:

Бүтээл нь тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон санал, шийдлийг дэвшүүлсэн, зарлагдсан хугацаанд бэлтгэгдсэн бүтээл байна.

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • Тухайн материал уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх.
  • Дуу, дүрсний шаардлага хангасан байх.
  • Шалгарсан бүтээлийг 2 доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар цацах.
  • Өгөгдсөн хугацаанд бэлтгэсэн байх.
  • Хугацаа 20 минут хүртэл.
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ

 

  • Нийтлэл бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:
  • Тухайн материал уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх.
  • Бичлэгийн аль ч төрөл жанр байж болно.
  • Өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтлэх.
  • Өгөгдсөн хугацаанд бичигдсэн, өмнө нь нийтлэгдээгүй байх.
  • А2 хүртэлх хэмжээтэй байх.
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг: 

Эрүүл мэндийн яам 406 тоот өрөө,

Оролцогч холбоо барих утас, хаягаа тодорхой бичиж, материалаа 5 хувь хэвлэж ирүүлнэ.

 

Асуулт, тодруулгыг дараахь утсаар авна уу:

ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Д.Байгалмаа 99153926

ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Наранчимэг 88866349

Т.Амаржаргал, ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч  99179899, (51) -264923

Х.Өнөрсайхан НЭМҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан 99124735, 458645

 

Шалгаруулалт: 2018 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд

Шагнал: 

Бүтээлийг  телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, төрөл тус бүрт эхний 3 байрт шагнал олгоно. Мөн шалгарсан бүтээлийн эзэд рүү холбоо барина. Шагналыг 5 сарын 31 буюу “Дэлхийн тамхигүй өдөр” гардуулна

Нэвтрүүлгийн төрлөөр:

I байр Өргөмжлөл, 3.000.000 /Гурван сая төгрөг/

II байр Өргөмжлөл, 2.000.000 /Хоёр сая төгрөг/

III байр Өргөмжлөл, 1.000.000 /Нэг сая төгрөг /

Нийтлэлийн төрлөөр:

I байр Өргөмжлөл, 1.500.000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/

II байр Өргөмжлөл, 1.000.000 /Нэг сая төгрөг/

III байр Өргөмжлөл, 500.000 /Таван зуун мянган төгрөг/

 

Холбоотой мэдээ, мэдээлэл