УИХ –ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Ш.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан зэрэг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийнхэн, холбогдох мэргэжилтнүүд Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлт гаргах зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж газар дээр нь үнэлэн ажиллалаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл уг ажлын хэсгийнхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиник, поликлиник, төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгууд болон “өөртөө туслах бүлэг” –ийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Цаашид архи мансуурлын асуудал манай улсад тулгамдаж байгааг анхааран хууль журманд холбогдох өөрчлөлтийг оруулан анхаарч ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь гишүүн хэлэв.