Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Ахмад настны тухай хууль”, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2018.04.23 – 04.24-ны хооронд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэнд Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжагал, Геронтологийн үндэсний төвийн ЧХҮДАА-ны дарга Т.Дулмаа, Геронтологийн үндэсний төвийн ЭТҮА-ны дарга Б.Эрдэнэчимэг, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сугар, Аймгийн ахмадын хороон дарга А.Цээсодном, Даланзадгад сумын ахмадын зөвлөлийн дарга Д.Наранцэцэг, ЭМГ-ын удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Цэндсүрэн нар оролцлоо.  

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд

  • “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт эмч эмнэлгийн мэргэжилтний сургалт зохион байгуулж Өмнөговь аймгийн 70 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.
  • Аймгийн ахмадын хороо, Эрүүл мэндийн газартай хамтран нийт 170 ахмадад “Дэлхий дахины насжилтын чиг хандлага ба эрүүл насжилт”, “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.
  • Өмнөговь аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 615 ахмад хамрагдлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл