Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Сеүл” төслийн хүрээнд БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдах эмч, сувилагч нарт зориулсан бэлтгэл сургалт эхэллээ


Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хамтран хэрэгжүүлж буй “Сөүл” төслийн хүрээнд БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийн бэлтгэл сургалтыг 4 дүгээр 30-ны өдрөөс зохион байгуулж эхлэв.

Эрүүл мэндийн Дэд сайд, “Сеүл” төслийн Зөвлөлдөх ажлын хэсгийн Монголын талын дарга Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ бэлтгэл сургалтыг зохион байгуулах болсон үндэслэл, сургалтын агуулга, ач холбогдол, БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хэрхэн үр дүнтэй суралцах талаар тодорхой дурьдлаа.

  • Сеүл” төслийн хүрээнд Монголын эмч нар 2012 оноос эхлэн БНСУ-ын томоохон эмнэлгүүдэд 2-6 сарын хугацаатай суралцаж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 143 эмч БНСУ-д мэргэшлийнхээ дагуу сургалтанд хамрагдаад байгаа юм.

Төслийн Зөвлөлдөх ажлын хэсгийг хоёр улсын Эрүүл мэндийн Дэд сайд нар ахалдаг бөгөөд 2017 оны 12 дугаар сард Зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдах үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс сургалтын төсөлд хамрагдах эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, эмчээс гадна сувилагч, бусад мэргэжилтнүүдийг багаар нь сургах асуудлыг тавьсан. Энэ дагуу Улсын I төв эмнэлэг, Улсын III төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гадна Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, АШУҮИС-ийн эмнэлэг, “Өргөө” амаржих газраас сонгогдон шалгарсан 20 эмч, сувилагч БНСУ-д суралцахаар бэлтгэл сургалтанд хамрагдаж байна.

Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдаанд БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас тавьсан саналын дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газраас  БНСУ-д сургалтанд хамрагдахаар шалгарсан эмч, сувилагч нарт зориулсан 5 хагас өдрийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг боловсруулж, бэлтгэл сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. 

Бэлтгэл сургалтаар БНСУ-ын түүх, соёл, хүн амын эрүүл мэнд, эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцооны онцлог, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж байгаа тухай, мөн эмнэлгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа, эмнэлгийн байгууллагын соёл, профессор, эмч, эрүүл мэндийн бусад ажилтнуудтай харилцахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэхээс гадна сургалтанд зайлшгүй шаардлагатай эмнэл зүйн чиглэлийн англи нэр томъёог заана. Хөтөлбөрт тусгагдсан лекцүүдийг Солонгос судлалаар мэргэшсэн Монгол багшаас гадна АШУҮИС-д ажиллаж байгаа БНСУ-ын зочин профессорууд уншиж байна. 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл