Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог бүрдүүлнэ


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох” үйл ажиллагаа туссан.  Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Эрүүл мэндийн яам хамтран эрүүл мэндийн ажилтны ажлын байрны үнэлгээ хийж, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлийг шинэчлэх ажлыг 2017 оноос эхлүүлсэн.

Энэхүү ажлын байрны үнэлгээний судалгааг Монгол Улсын Засгийн газраас анх удаа эрүүл мэндийн салбарт зохион байгуулсан бөгөөд дэлхийн улс орнуудад хэрэглэгддэг арга аргачлалын дагуу Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын арга зүйн дэмжлэгтэйгээр хийсэн.  Ажлын байрны үнэлгээг төв, орон нутгийн 31 байгууллагын 2600 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнуудыг хамруулан зохион байгуулж, 50000 орчим өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийж, үр дүнг боловсруулсан.

Эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрыг ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн үндсэн 4 хүчин зүйл, эдгээрт хамаарах 11 дэд хүчин зүйлийн дагуу үнэлсэн.

Судалгааны үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэхээр тооцож байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл