Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх, оношлох, анхны тусламж үзүүлэх анхан шатны сургалт” зохион байгуулав


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран Нийслэл болон орон нутгийн эрүүлжүүлэх байрны эмч нарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх, оношлох, анхны тусламж үзүүлэх анхан шатны сургалт” зохион байгуулав. Сургалт 2018 оны 04 дүгээр 26-ны өдөрт СЭМҮТ-ийн Эрдмийн өргөөнд 09:00-17:30 хооронд зохион байгуулагдсан. СЭМҮТ-ийн донтох эмгэгийн эмч мэргэжилтнүүд болон ЦЕГ-ийн Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагч хамтран лекцийг уншсан. Монгол улсын бүх аймагт ажиллаж буй эрүүлжүүлэх байрны эмч нар хамрагдсан нь уг сургалтын онцлог байлаа. Сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй сайхан сургалт болж байна гэж сургалтанд оролцогчид илэрхийлж байсан юм. Нийтдээ 70 гаруй цагдаагийн алба хаагч сургалтанд хамрагдсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага уг сургалтын үйл ажиллагаатай танилцаж, мэдээ сурвалжлага хийсэн.

Холбоотой мэдээ, мэдээлэл