Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллана


Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/131 дугаар тушаалаар “Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний заавар” боловсруулах ажлын хэсэг, ажиллах удирдамж батлагдсан.

Тус ажлын хэсэг заавар боловсруулах баг болон зөвлөх багтайгаар байгуулагдсан бөгөөд Монгол улсад хэрэгжүүлэх заавар, аргачлалыг боловсруулахад ашиглах олон улсад мөрдөж байгаа удирдамж, зөвлөмжийг хэлэлцэн АНУ-ын SAGES, Азийн нийгэмлэгийн IRCAD, Олон улсад  мөрдөж байгаа Токио удирдамж, Италийн мэс заслын нийгэмлэгийн удирдамжаас ашиглахаар нэгдсэн шийдвэр гарч заавар боловсруулах баг төслийг боловсруулан эцэслэсэн билээ.

Тус дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний “Улаанбаатар заавар” нь мэс заслын өмнөх, мэс заслын үеийн, мэс заслын дараах тусламж, үйлчилгээний талаар тусгаснаараа онцлог болж байна.

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлын хэсгийн зөвлөх багийн гишүүдийн хурал зохион байгуулагдан, дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний “Улаанбаатар заавар”-ын төслийг хэлэлцэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлахад бэлэн болгож дэмжлээ.

Мөн тус ажлын хэсэг Монголын дурангийн мэс засал болон уян дурангийн эмч нарын гуравдугаар хуралд тавигдах илтгэлүүд, хурлын зохион байгуулалтын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл