Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Архангай аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн Эрүүл мэнд-Хоол тэжээл төслийн хаалтын арга хэмжээ


Франц монголын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ард иргэдийг эрүүл чанартай хүнс хэрэглэх замаар эрүүл мэндээ хамгаалах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сэдэлжүүлэх зорилготой Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол  тэжээл төслийн хаалтын арга хэмжээ ЭМЯ-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол тэжээл” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлсэн загвар төслийн хэрэгжилтийн үр дүнг ЭМЯ, ХХААХҮЯ, Хашаат, Чулуут сумын ЭМТ, Санте Сюд болон ЖЕРЕС ТББ-ууд танилцууллаа.

Төслийн хүрээнд Хашаат, Чулуут СЭМТ-үүд нарны эрчим хүчээр ажиллах хүлэмжтэй болж, СЭМТ-үүдийн хамт олон хүлэмжинд ургасан ногоогоор эрүүл зохистой хооллолтыг ард иргэдэд таниулах мэдээлэл сурталчилгааны ажлуудыг малчин өрх, иргэдэд зохион байгуулж, амталгаат өдөрлөгийг дээрх сумдын ард иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, түүнчлэн аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулжээ.

Хүнсний ногооны арчилгаа, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр сургалтанд ЭМТ, сумдын цэцэрлэг, сургууль, цайны газрууд болон дэлгүүрийн ажилтнуудыг хамруулсан.

 

Архангай аймгийн бүх сумын ЭМТ-ийн тогооч нар мастер тогоочийн сургалтанд хамрагдаж, хүн амын шим тэжээлийн хэрэгцээнд тохирсон, тэнцвэрт хоолны цэс гаргах, өвлийн туршид хэрэглэх хүнсний ногооны хадгалалт/нөөшлөлтийн талаар мэдлэгээ сайжруулсан байна.   

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, франц мэргэжилтний хамтран хийсэн үнэлгээгээр ард иргэд, малчин өрх, хүүхдүүдиийн хүнсний ногооны хэрэглээ, ач холбогдлын талаарх мэдлэг, хандлага сайжирч, өдөр тутмын хүнсэндээ хүнсний ногоог түлхүү хэрэглэх хүсэл эрмэлзэл бий болсон гэсэн урьдчилсан дүн гарсан талаар мэдээллээ.

Архангай аймгийн ЭМГ-аас төслийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд дэлгэрүүлэн хөгжүүлэх санаа, зөвлөмжийг арга хэмжээнд оролцсон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нартай хуваалцаж, мэдээлэл солилцлоо.

 

Төслийг Монакогийн Хант улсын Гадаад Хамтын Ажиллагаанаас санхүүжүүлсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл