
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үедээ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Өмнөговь аймагт 6.2 тэрбум төгрөгийн өртөгтэй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2019 онд барьж ашиглалтад оруулахаар гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 онд 663,3 сая, 2017 онд 2.6 тэрбум, 2018 онд 2.1 тэрбум төгрөг төсөвт тусган барилгын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус аймгийн Засаг дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх иргэдэд ээлтэй тусламж, үйлчилгээ хүргэх дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулахад хуучин барилгууд стандарт шаардлага, хүрэлцээ хангамж хангалтгүй байгаа тул 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй барилгыг 2018 онд ашиглалтад оруулах талаар онцгой анхаарч өгөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа.
Тус хүсэлтийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн төлөөлөлтэй санал солилцон барилгын ажлыг газар дээр нь танилцан, 2018 онд барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулах, шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийг 2019 оны 1 сард төсөвт суулгахаар шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн дэд сайд Бүсийн оношилгоо эмчилгээний шинэ барилгыг амаржих газрын төрөх өрөөний ханыг цоолж холбох асуудал нь ариун цэвэр халдвар хамгааллын дэглэм зөрчигдөн, төрөх тасгийг нүүлгэх хүндрэл гарах тул анхаарч цаашид эрүүл ахуйн шаардлага хангасан шийдлийг гарган зохион байгуулах үүргийг барилгын ажил гүйцэтгэгч компани болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагад өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор түргэн тусламжийн тоноглогдсон автомашин өгөхөөр шийдвэрлэн, эмнэлгийн цогцолбор барилгын төвсийг шийдвэрлэх талаар судлах үүргийн Сангийн сайдад, Компьютерт томограф, Гематологийн бүрэн автомат анализатор, Дижитал рентген аппарат, 3D-5D ЭХО аппарат, дуран халдваргүйтгэлийн автоклав, дуран угаагч машин, дефибриллятор, шүдний суурин бор машин, тархины судасны доплер, тархины цахилгаан бичлэгийн аппарат, хагалгааны микроскопоор хангахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг өглөө