Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛ ЯАГААД СОНИРХОЛТОЙ ВЭ?” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь “Олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Сувилагчийн нэг өдөр” аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулан Сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагч нарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. 

Тус аяны хүрээнд 2018 оны 04 сарын 11-ны өдөр СХД-ийн Ирээдүй цогцолборын 81-р ахлах сургуулийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлээ сонгохоор төлөвлөсөн 10-12 дугаар ангийн 113 сурагчид сувилагч мэргэжлийн ажлын онцлог, ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, ирээдүйд мэргэжлээ зөв сонгоход нь дэжмлэг болох, хүүхэд залуусыг гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийг асран сувилах талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох, зөв зан үйлд сургаж төлөвшүүлэх зорилгоор “Сувилагч мэргэжил яагаад сонирхолтой вэ?” сэдэвт ажил мэргэжил таниулж сурталчлах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар сувилагч мэргэжлийн онцлог болон асран сувилах үйл ажиллагааны талаар сурагчдын дунд чөлөөт ярилцлага хийж, сурагчдад сувилагчийн иж бүрэн хувцас өмсгөн, цусны даралт, биеийн халуун хэмжих арга, амьсгал тоолох, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох, уушгины амьсгал болон зүрхний авиаг чагнаж сонсгон, яаралтай амь тэнссэн үеийн анхан шатны тусламж үйлчилгээ болох амилуулах суурь тусламжийг насанд хүрэгчийн биет үзүүлэн дээр өөрсдөөр нь хийж үзүүүлэх интерактив дадлага хэлбэрээр зохион байгууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл