
Уг арга хэмжээ нь олон улсын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны баярыг нэгтгэн “Эрүүл энхийн үйлстэн” баярын арга хэмжээг Дорноговь аймгийн ЗДТГ,аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ИТХурал, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. “Эрүүл энхийн үйлстэн” баярын арга хэмжээний зорилго нь Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, дэмжин хөгжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг сурталчлан таниулах, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах урмыг сэргээх, итгэл өгөхөд оршиж байна. Арга хэмжээний нээлтэнд Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Отгончимэг нар оролцлоо. Мөн "ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН" арга хэмжээний хүрээнд "Анагаах ухааны эрх зүй " сэдэвт сургалтыг Монголын Анагаах Ухааны Эрх зүйн Холбоог үүсгэн байгуулагч, их эмч, эрх зүйч Э.Ганбат багштай хамтран зохион байгуулж байна. Уг сургалтын зорилго нь Анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор эмч эмнэлгийн ажилтны ёс зүй сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ёс зүйн зөрчил буурах явдал юм. Энэхүү сургалтанд нийт 160 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.