Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2018 “Эх баригч, сувилагчийн нэг өдөр”


2018 онд ОУСН-ээс  дэвшүүлсэн “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албанаас уламжлалт “Сувилагч, эх баригчийн нэг өдөр” аяны нээлтийн үйл ажиллагааг  “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” 2018.04.07-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгууллаа. 

Уг үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон удирдлагууд эмч, сувилагч, эх баригч, дэмжих үйлчилгээний нийт  230  эмнэлгийн мэргэжилтнүүд болон БГД-ын “Улаан загалмайн нийгэмлэг”, “Сүү ХК”, “Макс групп”-ын Эксим салбар, “Монос” ХХК, DOCTOR CLOUN MONGOLIA төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.

Энэхүү арга хэмжээнд 15 багийн гишүүд 286 иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, 580 ш тараах материал тарааж, 12 сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт,зөвлөгөө өгч, “Сувилагчдаа би хайртай” сэдэвт гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулсан.  

Тухайн жилийн өдөрлөгийн онцлог нь ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эх баригч, дэмжих үйлчилгээний ажилтнууд нэг багаараа үзүүлж, сувилагч нарын эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сонирхолыг татсан, талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

Сувилагч, эх баригчийн нэг өдөр аян нь 2018 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 12-ны өдөр хүртлэх хугацаанд цуврал 7 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл