Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүллээ


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж  уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг  Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг энэ жил дэлхий дахинаа “ Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна.  Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/ гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ. 


 Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан өнөөдөр ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч хаана ч” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Сергей Диордица зэрэг албаны хүмүүс оролцлоо. Манай улс ДЭМБ-ын гишүүн улсын хувьд 1962 оны 4 дүгээр сараас тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн Бүсэд харьяалагдаж байгаад, 1995 оны 7 дугаар сараас Номхон далайн баруун бүсэд харьяалагдах болсон. Монгол улсаас ДЭМБ болон түүний бүсийн төвтэй хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж байна.  Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагааны эхэн үед халдварт өвчний тархалт, лабораторын алба, эх нялхсын эрүүл мэнд гэсэн 3 төсөл хэрэгжүүлж байв. Улмаар Монгол Улс ДЭМБ-тай хамтран 2 жил тутам хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 1990-2005 оны хооронд нийт 19,963,228 ам. долларын тусламжийг  манай улсад тус байгууллагаас олгосон байна.

ДЭМБ 2006-2007 онд 2,4 сая, 2008-2009 онд 5,7 сая, 2010-2011 онд 6,3 сая, 2012-2013 онд 5,0 сая 2014-2015 онд 5,5 сая 2016-2017 онд 5,0 сая, 2018-2019 онд 4.1 сая ам. долларын нийт 21 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд манай улсын эрүүл мэндийн салбарт цөмийн болон хэт авианы оношлогоо, дотуур уян дурангийн шинжилгээний аргууд нэвтэрч, хот, хөдөөгийн нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат, багаж хэрэгслээр үндсэндээ хангагдсан. Үүний зэрэгцээ ДЭМБ-ын тусламжтайгаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, эрүүл ахуй, халдвар судлалын болон эрдэм шинжилгээний бусад байгууллагын материаллаг баазыг бэхжүүлсэн байна.

 2000 он гэхэд бүх нийтээр эрүүл байх тухай ДЭМБ-ын стратегийн зорилтыг Монгол улс бүрэн дэмжиж, түүнийг өөрийн оронд хэрэгжүүлэх талаар бүх талын арга хэмжээ авч, үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх талаар 2005 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг 1990 онд боловсруулан гаргаж хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авсан. Үүний дараа Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2006-2015-ыг батлан хэрэгжүүлсэн. Түүнчлэн ДЭМБ-ын “Бүх нийтийг тусламж үйлчилгээнд хамруулах” Алма-Атагийн тунхаглал, “Хэнийг ч үл орхигдуулах” зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2016”-г Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл