Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ


Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүн тэр дундаа 41 хүүхдийн амь насыг авч одсон золгүй явдал гараад хэд хонож байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа түүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж ирсэн түүхтэй.Тэгвэл  Монгол Улсын Засгийн газрын газраас Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээнд зориулж засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолын дагуу шинжлэх ухааны Мон-Энзим үйлдвэрийн төрийн соёрхол хүртсэн бүтээгдэхүүний нэг болох  “Панкепсинтэй тосон түрхлэг 100гр”  350 ширхэг эмийг хүмүүнлэгийн тусламжаар өглөө. Уг тосон нь Төрөл бүрийн ил шарх, гүн түлэгдэлт, идээт үрэвсэл, арьсны хагаралтын үед арьсанд түрхэж хэрэглэдэг юм.

Мөн энэ өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубаровичыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлсэн үгэндээ хүнд хэцүү үед тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнд талархал илэрхийлээд, тусламжаар өгч буй тосон түрхлэг түлэгдсэн иргэдийн эмчилгээнд нэмэр болох төдийгүй сэтгэл санааны чухал дэмжлэг болно гэдгийг онцоллоо. Мөн энэ жил ОХУ-д эх хүүхдийн чиглэлээр 15 эмч мэргэжилтэнүүдийг Москва хотод үнэ төлбөргүй сургах болсон сайхан мэдээг Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэр дуулгасан юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл