Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ, АХБ-ны хамтарсан ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа НҮБ, АХБ-ны хамтарсан ажлын хэсгийг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалт нь 2017 оны 11 дүгээр сард дээрх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, нийгмийн болон байгаль орчны салбарын яамдын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн ажлын мөрөөр хийж байгаа уулзалт бөгөөд энэ удаад ажлын хэсгийн зүгээс хамтран ажиллах урьдчилсан тайлан, зөвлөмжөө танилцуулах, салбарын сайдтай санал солилцох зорилготой байлаа.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлээд, НҮБ-ын ТХЗ-ууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг хэрэгжүүлж, тавьсан зорилтуудад хүрэхэд олон улсын түнш байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар танилцуулав. Тэрбээр, өмнөх уулзалтын үр дүн, Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгэм болон байгаль орчны салбарт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ТХЗ-уудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Засгийн газрын төсвийн төлөвлөлтийг сайжруулахад техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй талаар зөвлөмж гаргаснаа танилцуулаад, энэ талаар Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр 2019 оны төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын хөгжлийн бодлого, ТХЗ-уудтай уялдуулан, илүү үр дүнтэй хийх ажлыг эрүүл мэндийн салбарт туршилтын журмаар эхлэн хэрэгжүүлэх саналаа хэлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ, АХБ-ны хамтарсан ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед эрүүл мэндийн салбарыг сонгон төсвийн төлөвлөлтийг илүү үр дүнтэй болгох, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, багаараа дэмжиж хамтран ажиллах гэж байгаад нэн талархалтай байгаагаа тэмдэглэн хэлэв.

Уулзалтын төгсгөлд, талууд техникийн түвшинд илүү дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тогтов.

Холбоотой мэдээ, мэдээлэл