Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

КАНАДЫН ЛАУРЕЛ САНГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Канадын Лаурел сангийн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус сан нь 1988 онд байгуулагдсан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн санааны байгууллага бөгөөд Эрүүл мэндийн яамтай 2015 онд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагаагаа Монгол улсад эхлүүлсэн.

Канадын Лаурел сан нь өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Говь Алтай болон Архангай аймгийн Эрүүл мэндийн газрууд, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг зэрэг 6 байгууллагатай 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Санамж бичгийн хүрээнд нүдний болон хавдрын мэс заслын чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Дээрх хугацаанд сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдтэй хамтран давхардсан тоогоор 1800 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо, 620 гаруй мэс засал эмчилгээ хийсэн. Үүнээс 570 хүнд орчин үеийн технологи болох Факоэмульсификацийн машин ашиглан болрын, 27 хүнд нүдний нөхөн сэргээх, 15 хүнд хялар засах мэс засал хийсэн байна. Түүнчлэн алслагдсан сумдын иргэдэд очиж 130 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл