Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Орхон аймагт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх хэсэгт заасны дагуу “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг “сонгон шалгаруулалт” зарлаж байна.

Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.6-д зааснаар Нийгмийндаатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 06 тоот тогтоолоор баталсан” Эрүүл мэндийндаатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэхэмнэлгийн сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Иймд Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн өмчийн бүх хэлбэрийн 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруултад оролцох хүсэлтэй эмнэлэг дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасагт биеэр ирүүлнэ үү.

    Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  3. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  4. Байгууллагын дотоод зохион байгуулалт,байршлын бүдүүвч зураг;
  5. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  6. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Тусгай зөвшөөрөлд заасан тусамж,үйчилгээний төлбөрийг баталсан даргын тушаалын хуулбар;
  8. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/,мэргэжлийн диплом,үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  9. Хувийн хэвшлийн эмнэлгийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оноос  2018 оны эхний 3 сарын тайлан /НД-7,НД-8 маягтаар/;
  10. Хувийн хэвшлийн эмнэлгийн хувьд орлогын албан татварын 2016 оноос 2018 оны 1 дүгээр улирлын тайлан;
  11. Тусламж,үйлчилгээний чанарын албаны 2017 оны тайлан;
  12. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт;
  13. Үзүүлсэн тусламж, үйлчилгээний сүүлийн 3 жилийн эмнэлгийн үндсэн үзүүлэлтүүд (өвчлөл орны фонд ашиглалт, дундаж ор хоног, нас баралт зэрэг);
  14. 2017 оны чанарын болон сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 2018 оны төлөвлөгөө;

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Нийгмийн даатгалын хэлтэс Эрүүл мэндийн даатгалын тасаг.

Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Хуулийн зөвлөх бөгөөд эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямдэлгэр /Холбоо барих утасны дугаар-89113474/;

Сонгон шалгаруулах комиссын гишүүн, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд хяналтын байцаагч, эмч Х.Саранчимэг /Холбоо барих утасны дугаар-99354071/;

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn цахим хуудаснаас татаж авна уу.

Мэдээлэл авах, лавлах утас: 70100006

Холбоотой мэдээ, мэдээлэл