Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМАНД “ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ” БОЛЛОО


ЭМС-ын 2016 оны А/147 дугаар тушаал “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55 дугаар тогтоол “СҮРЬЕЭГҮЙ СЭЛЭНГЭ” хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачлагаар ЭМГ-ын даргын тушаалын дагуу САЙХАН сумын 15-аас дээш насны иргэдэд “ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО”-г БИД ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛНА уриан дор 03-р сарын 22-оос 25-ний өдрүүдэд 4 хоног амжилттай зохион байгууллаа.

Манай аймгийн 11 дэх суманд хийгдэж буй энэхүү үзлэг оношлогоонд 15 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар, 11 төрлийн оношлогоо шинжилгээ, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх баг ажиллалаа.

Бусад сумдаас онцлог нь 2 болон 3 дахь шатлалд хийгддэг уушигны багтаамж тодорхойлох, зүрхний хэм алдалтыг тодорхойлох, тархины судасны өнгөт хэт авиан оношлогоог хийсэн бөгөөд үзлэгийн үеэр эмэгтэйчүүдийн 3, фимозын 8, нүдний 2 хагалгаа, гэмтлийн улмаас тасарсан шөрмөс залгах хагалгаа, варикоцелэктомия, нийт 15 хагалгааг тус тус орон нутагт нь хийж хүрч үйлчилсэн нь иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ боллоо.

Цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг урьдчилан сэргийлэх оношлогоонд 1431 иргэнийг хамруулснаас, 47 хүн цээжний зурганд өөрчлөлттэй, 20 хүнээс сорьц авч дараагийн шатны шинжилгээнд шилжүүлээд байна. 

Мөн элэгний үйл ажиллагаа буюу биохимийн шинжилгээг энэ өдрүүдэд 50 гаруй иргэнд хийж ажилласан ба хүнд хэвтрийн өвчтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ.

Сайхан сумын нийт хамрагдвал зохих хүн амын 70 гаруй хувийг хамруулсан төдийгүй тус сум дундын эмнэлэгт цахим мэдээллийн санг үүсгэж чадсан цогц арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл