Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Ховд аймагт ажиллалаа


Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Рентген дүрс оношилгооны тасаг, Гэмтэл, чих хамар, хоолой, эрүү нүүрний мэс заслын тасаг, Цусны салбар төв, гемодиализын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээний УАЗ Хантер авто машин болон автоклаб, центрбук зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.


Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 2017 онд сумдын Эрүүл мэндийн төв болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, эрүүл мэндийн газрууд төсөл, хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр 11 авто машиныг шинэчилсэн байна. Эрүүл Мэндийн Яам болон аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хийсээр байна. Энэ нь хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой болохыг салбарынхан онцлов.


Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатыг амжилттай зохион байгуулж, элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд орон нутгийн иргэдээ 100 хувь хамруулж, хүн амыг хорт хавдрын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлсийг манлайлан ажилласан Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан, Мөст, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газарт өргөмжлөл гардуулан өгч, баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл