. Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн 2018 оны 03 сарын 15-16ны өдрүүдэд аймгийн эрүүл мэндийн газарт болж өндөрлөлөө. Уг арга хэмжээны нээлтэнд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэг, эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд оролцлоо. Тус зөвлөгөөнд 2017 оны эрүүл мэндийн салбарын ололт, амжилт, 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярилцаж, 2017 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Тэргүүн байранд Уламжлал анагаах ухаан рашаан сувиллын төв, удаах байранд Сайхандулаан сумын эрүүл мэндийн төвийн хамт олон орлоо.