Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ, сэргэн тархаж байгаа халдварт өвчнийг хянах, сэргийлэх чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа.
ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд бүх төрлийн эрсдэлийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдлыг хангах багийг бэлтгэх чиглэлээр ДЭМБ-тай хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.