ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаал, ЭМС-ын Удирдлагын зөвлөлийн 2017 оны 3/1420 тоот хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ нь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг улирал тутам зохион байгуулдаг билээ. Өнөөдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явуулсан ба хурлаар “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” илтгэлийг ТСА-ны эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ц.Отгонцэцэг, “Эмнэлэг хооронд хүнд өвчтөн шилжүүлэх, тээвэрлэхтэй холбоотой тохиолдлын танилцуулга”-ыг ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа нар хийлээ.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Н.Дашзэвгэ, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч З.Цолмонгарав, Нийслэлийн Хүрээ амаржих газрын чанарын менежер О.Буянхүү, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч М.Панзила, чанарын менежер Ө.Дуламсүрэн, ЭХЭМҮТ-ийн ТСА, СМЗТ-ийн эмч, мэргэжилтэн, аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эмч, мэргэжилтэн бүхий 167 хүн оролцлоо.
Хуралд идэвхитэй оролцож хамртан ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.