Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор БОЭТөвөөр үйлчлүүлэгчдэд Гадаад харилцаа сургалт судалгааны албанаас эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулалаа.
Энэхүү өдөрлөгөөр:
- Биеийн жин, өндөр үзэж, биеийн жингийн индекс тогтоох
- Артерийн даралт, пульс үзэж, эмчийн зөвлөгөө өгөх
- Захын судсанд сахар тодорхойлох
- Иргэдэд гарын зөвлөмж тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.
Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Соёмбо ТВ-ээр сурталчилж, мэдээлэл өгөв.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ҮЗҮҮЛЭЛЭЭ
Зүрхний хурц шигдээс оноштой үйлчлүүлэгчийг 2018 оны 03-р сарын 03-ны өдөр БОЭТөвийн гаднах талбайд яаралтай тусламжийн нисдэг тэрэг буулгаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн төвд хүргэн яаралтай мэс засал эмчилгээнд оруулж амь насыг нь аварлаа.