Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД – СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ” УРИАН ДОР “ЭРҮҮЛ ШҮД” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу эхний ээлжинд аймгийнхаа 5 сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Эрүүл шүд” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Тус аяны хүрээнд 3-16 насны хүүхдүүдийн судалгааг гарган, шүдний өвчлөлийг илрүүлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, эрүүл зөв дадалд сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагууд, сум, тосгоны Засаг дарга, Захирагч, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл болон салбар дундын хамтын ажиллагааг түшиглэн амжилттай зохион байгууллаа.

Нийт 2409 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 77% нь буюу 1853 хүүхэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай илэрсэн.

Шүдний өвчлөлтэй 1853 хүүхдийн өвчтэй 7090 шүдийг эмчилгээнд хамруулахаас аяны явцад 4878 буюу 68,8%-ийг эмчлэн эрүүлжүүлээд байна.

“Эрүүл шүд” аянд Жавхлант сум хүүхдүүдээ амжилттай эрүүлжүүлэн, багаар ажиллаж 85%-ийн үр дүнгээр тэргүүллээ.

Энэхүү аян маань цаашид үргэлжлэх ба шүдний өвчлөлийг бодит хувиар бууруулахад үр дүнгээ өгнө гэдэгт илгэлтэй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл