Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭЛЭНГЭ АЙМАГ УЛСДАА АНХДАГЧААР ЭМИЙН ЭРГЭЛТИЙН САНГУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАРЪЯАЛАЛД ШИЛЖҮҮЛЛЭЭ


Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлж  иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангаж ажиллах тухай 2015 оны 6-р сарын 23-ны өдрийн 1а/2642 тоот албан бичгийг аймгийн ИТХ-н даргад ирүүлсний дагуу дээрх асуудлыг аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэж, “ЭМИЙН ЭРГЭЛТИЙН САНГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАРЪЯАЛАЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ”  105 дугаар тогтоол гаргасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2015 оны 11-р сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 20 эмийн сангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж эрүүл мэндийн төвийн харъяалалд нь шилжүүлэн өгсөн.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 20 Эрүүл мэндийн төвийн эмийн сан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл