Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт “Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээ” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн боллоо


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримтлаж байгаа бодлого,  чиг хандлагын талаарх мэдээллээр хангах,  “Үйлчлүүлэгч төвтэй” тусламж үйлчилгээг зохион байгуулахад  бүх шатны удирдах ажилтны хүлээх үүрэг хариуцлагын талаар зөвлөлдөж, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 75 удирдах ажилтан оролцов.

Зөвлөгөөний нээлтэнд Аймгийн Иргэдийн Хурлын дарга Б.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зэрэг албан хүмүүс оролцож, талархалын үг хэлсэн ба  эрүүл мэндийн салбарын 2017 оны үйл ажиллагаа, 2018 оны зорилт, гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, эмийн бодлого, хүний нөөцийн сургалт, цаашдын чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн зорилт, удирдах ажилтаны үүрэг хариуцлага, 2018 онд гүйцэтгэх онцлог үйл ажиллагаа зэрэг илтгэлүүд тавигдлаа. Мөн удирдах ажилтнууд Эрүүл мэндийн газартай үр дүнгийн гэрээ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулав.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Мөнхийн тун”, “Айвеко” эмийн үйлдвэрүүдийн  удирдлага, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судлаж, танилцсан ба зөвлөгөөн бүх шатны удирдах ажилтнуудын хийж, бүтээх идэвхи урамыг сэргээсэн, цаашид гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсонд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл