Александр Леонидович Воронцов эмч нь Гоё амьдрал эмнэлгийн урилгаар 2011 оноос одоог хүртэл ажиллах хугацаандаа архи, тамхи, хар тамхи, мөрийтэй тоглоом, тураах гэх мэт донтох өвчнүүдийг үр дүнтэй эмчилсэнийг нь үнэлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Леонидович Воронцовыг хүлээн авч уулзан, ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл шагнал гардуулах үеэр Архинд донтох, түүнээс урьдчилан сэргийлэх, олон хүнийг сэтгэцийн донтолтоос аварч, өнгөрсөн хугацаанд идэвх санаачлагатай ажилласаныг тань үнэлж энэхүү шагналаар шагнаж байна. Та бүхэний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг цохон хэллээ.