Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА


Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн “Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 3 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнөөр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал-шуурхай удирдлагын тогтолцоо, зоонозын өвчин судлалын байгууллагуудын 2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ ололт, амжилт, хүн, мал эмнэлэг, онцгой байдлын хамтын ажиллагаа, өвчин өвөрмөц арга хэмжээний чиглэлээр ярилцаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Тус зөвлөгөөнд мэргэжлийн чиглэлийн үндсэн илтгэлээс гадна анагаах ухааны ёс зүй, удирдлагын манлайлал, байгууллагын хөгжлийн чиглэлээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж байна.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яамнаас Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд автомашин өгөх асуудлыг шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл