Талбарын тархвар судлалын сургалт Монгол улсад 2009 онд эхэлсэнээс хойш 8 дахь удаагийн төгсөлтөө хийж, 56 мэргэжилтэн төгссөнөөс энэ жилийн хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 7 мэргэжилтэн амжилттай төгслөө.
Суралцагчид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал болох хими болон хоолны шалтгаант хордлого, зоонозын өвчин, сүрьеэ, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, дархлаажуулалтын чиглэлээр судалгаа хийж, үр дүнг танилцууллаа.