Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав


Эмнэлгийн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг хийх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орчин үеийн эмчилгээ, оношлогооны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар Дархан-Уул аймгийн Эрүүл  мэндийн газар, Энэтхэг улсын “Фортис” эмнэлэг  хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор үзэглэв. 
Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, удирдлагын болон  эмнэлзүйн тусламжийн багуудыг туршлага судлуулах,  эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын  чиглэлээр хамтран ажиллах,  өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийх юм. 
Хамтын ажиллагааны санамж бичгийг   Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Энэтхэг улсын Шинон Колабрэйтив Консултанси  (Фортис Хэлткэйр компанийг төлөөлж)  компанийн захирал  Друв Шарма нар гарын үсэг зурж баталгаажуулсан ба “Фортис” эмнэлгийн Монгол Улсыг хариуцсан Менежер Гаурав Такрал  болон Компаны төлөөлөл, Эрүүл мэндийн газар,  нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтний  төлөөлөл  байлцав. 
Талууд хамтын ажиллагаа эхэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж,  үйл ажиллагааг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл