Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.


Эрүүл мэндийн яамнаас Монголчуудын уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ.   Шинийн 3-ны өдөр Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  тусламж, үйлчилгээний байдалтай танилцлаа.

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг нь нийт 325 ортой бөгөөд  насанд хүрэгчдийн тасагт 83, хүүхдийн тасагт 53 нийт 136 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн жижүүр эмчээр Г.Сэвжидмаа, Д.Мөнх-Од, Б.Соёл-Ундрах, Б.Мөнгөнцацрал нар ажиллаж байна. Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг 8 өвчтөнтэй байсан бөгөөд тэдгээр нь 50-аас дээш насны архаг өвчний хүндрэлтэй хүмүүс байна, ихэвчлэн артерийн даралт ихэссэн, зүрх судас болон элэгний эмгэгтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт баярын өдрүүдэд хоногтоо 5-10 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт 2 хүүхэдтэй байна. Баяр ёслолын өдрүүдэд хүүхэд болон насанд хүрэгчид ихэвчлэн гэртээ хүндэрч ирж байгаа тул өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хандахыг эмч нар анхааруулж байна.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын “Баярын амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай”  2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А 05 дугаар тушаалын дагуу тус эрүүл мэндийн төв нь Шинийн 1, 2, 3 –ны өдөр хариуцлагатай жижүүр, Гэмтэл- мэс засал, шүдний эмч нар 10-16 цагийн хооронд ажиллаж байна. Шинийн 3-ны өдөр гэмтлийн эмч Ц.Хосбаяр жижүүртэй байсан ба тус кабинетаар баярын өдрүүдэд дунджаар 9, шүдний кабинетаар 2-3 хүн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн төвийн хариуцлагатай жижүүр дотрын эмч Содчимэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээллийг авч хяналт тавьж ажиллаж байна.

Сүхбаатар   дүүрэг нь 18 Өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд бүх төвүүд баярын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Дотны туслагч”, 7-р хорооны “Манай эмч”, 8-р хорооны “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн  үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тэдгээр төвүүдээр өдөртөө 3-5 хүн үйлчлүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудийн эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл