Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Шинийн нэгний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн баталсан “Цагаан сарын үеэр эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх” шийдвэрийн дагуу  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа, яаралтай тусламж болон хүлээн авахын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд, мэргэжилтэн Ц.Хандармаа, О.Баяржаргал нар очиж танилцав.

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Их эмч Мөнхцэцэг, хариуцлагатай жижүүр Энхзул, Сувилагч Алтанцэцэг нар  байна.

Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 16-ны байдлаар, хүүхдийн эмнэлэгт 40 хүүхэд хэвтэж байгаа бөгөөд хүнд хүүхэд байхгүй байна. Сахиур эцэг, эхтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоход тус эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайн, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Хүлээн авах тасгаар 13 хүүхэд ирж үйлчлүүлснээс 3 хүүхэд хэвтсэн бөгөөд 2 хүүхэд нь бөөлжсөн, гүйлгэсэн, нэг нь амьсгалын замын шуугиантай гэсэн зовиуртай иржээ.

Яаралтай тусламжийн тасагт үдээс өмнө 3 том хүн, 1 хүүхэд ирж үзүүлэн, зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ. Үдээс хойш яаралтай тусламжаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч байхгүй байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.

Үйл ажиллагаа хэвийн ачаалал багатай байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл