Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг нар гардуулж, баяр хүргэлээ.
Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол, сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан Дундговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Балжиннямын Дэлгэр, Монгол Улсын гавьяат цол тус тус хүртлээ.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГЫН ОДОН”-ГООР
- Дорлигжав Нарантуяа – ЭМЯ-ны СЭЗХ-ийн дарга
- Дүгэр Даваадорж – Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч
- Нямдорж Цогбадрах – Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал
- Равдан Энхсайхан – ГССҮТ-ийн мэс заслын эмч
- Маамхүү Пүрэвсамбуу – ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч
“АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР
- Чүлтэмсүрэн Бямбаа - Глобал сангийн мэргэжилтэн
- Сэрээнэн Зина – ГССҮТ-ийн зөвлөх эмч
- Далхжав Оюунтуяа – ЭМЯ-ны ЭҮТГ-ын мэргэжилтэн
- Даваа Төвшинжаргал – УХТЭ-ийн Эрчим эмчилгээ болон диализийн сувилагч
- Жамъянсүрэн Тунгалаг – ХСҮТ-ийн лаборант
- Санжмятав Цэцэгмаа – Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ажилтан
- Чимэдцэрэн Чимэдрагчаа – Уламжлалт анаагахын шинжлэх ухаан, технологи, үйлдвлэрлэлийн корпорацийн гүйцэтгэх захирал
- Чойжилжав Энхтуул – Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач
- Жанчив Наранцогт – Цогт мэлмий эмнэлгийн эмч
- Дугарсүрэн Нина – Жигжид сувиллын их эмч
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР
- Дашдорж Баттуяа – БЗД-ийн Эрүүл оршихуй ӨЭМТ-ийн сувилагч
- Цэрэн-Очир Хандармаа – ЭМЯ-ны ЭҮТГ-ын мэргэжилтэн