Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдалд танилцах Д.Байгалмаа ахлагчтай баг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллав


Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдалд хяналт үнэлгээ хийх Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн, Д.Байгалмаа, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг нар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулатори болон хүлээн авах тасгийн үйл ажиллагаа, хүлээгдэл, хэвтүүлэн эмчлэх тасгийн үйл ажиллагаа, орны ачаалал, хүүхдээ сахиж байгаа асран хамгаалагчийн сэтгэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагаатай танилцах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гаригт  ажиллаа.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар 2018 оны 02 дугаар сарын 09-ны мэдээгээр 57 хүүхэд үзүүлж, 26 хүүхдийг хэвтүүлж, 36 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Мөн 10-ны 15 цагийн байдлаар хүлээн авах тасгаар 31 хүүхэд үзүүлж, 6 хүүхэд хэвтүүлж, 25 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан, хүлээн авах тасгийн үйл ажиллагаа ачаалалгүй буюу үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмчид үзүүлж байгаа бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хангалттай, хэвтэн эмчлүүлэх тасагт сул орны нөөцтэй байгаа талаар хүлээн авахын эмч н.Оюун-Од мэдээлэл өглөө.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нартай санал солилцон эмчилгээ үйлчилгээний талаар сэтгэгдэл өндөр байлаа. Тус эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсантай холбогдуулан нэмэлтээр дэлгэсэн орыг татан буулгаж  ачаалал ихдэх нөхцөлд  нэмэлтээр дуудах эмч, мэргэжилтэн болон зохицуулалтын арга хэмжээг авахад бэлэн байгаа талаар мэдээлэл өгөв.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл