Улсын Гуравдугаар Эмнэлгийн Сувилахуйн албанаас сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулж амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, дадалжуулахад зорилгоор сувилагч нарын дунд “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо IV “ сэдэвт ажил мэргэжил ур чадварыг сорьсон 4 дах удаагийн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд ДОТ, ДОЭТ, СЗЭТ, Зөвлөх поликлиник, ЛНТ, НМЗТ, ЧХХМЗТ, ГЭТ-ийн 8 багийн нийт 40 сувилагч, чиглүүлэгч 8 эмчийн хамтаар оролцсон. Тэмцээний шүүгчээр Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа, ЧДАА-ны манежер Ч.Өнөрсайхан , ЯТТ-ийн эрхлэгч О.Янжив, АХСБ-ийн халдвар хамгаалалын ажилтан Ц.Цэрэнлхам нар ажиллаж багуудыг 4 үе шаттайгаар тэмцээнийг явуулж Тэргүүн байрт ГЭТ, ЧХХМЗТ, Дэд байрт ДОТ, ДОЭТ, Тусгай байрт НМЗТ, Зөвлөх поликлиник багууд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсан.
Уг тэмцээнд сувилагч, резидент эмч нар, тасгийн эрхлэгч, эмч сувилагч нийт 140 хүн оролцсон. Тэмцээн зохион байгуулагдснаар сувилагч тусгай мэргэжилтнүүд амь тэнссэн үед лавшруулсан тусламж үйлчилгээг багаар үзүүлэх дадал эзэмших, амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэх үеийн бэлэн байдлыг хангаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах чадварт суралцах, багийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж гүйцэтгэлийг тодорхой дэс дараалалтай, цэгцтэй үзүүлэх мэдлэгийг бэхжүүлэх, мэргэжил нэгтнээсээ суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд оршино.