Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өрхийн эрүүл мэндийн төвд олгосон 8 сая 50 мянган төгрөгийг үр дүнтэй зарцуулж байна


Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Ингэсэнээр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байгаа.  Тэгвэл Доноговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрхи санхжүүжилтээ маш үр дүнтэй зарцуулж, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн  зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг халдварт бус өвчний хөх умайн өмөнгийн эрт илрүүлэгт  хамруулан ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 8 сая 50 мянган төгрөг олгосон нь хөдөө орон нутагт үр дүнгээ өгч буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Агатова өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах үеэрээ  онцолоод , цаашид иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулан ажиллахыг захилаа.  Түүнчлэн энэ жил Улсын хэмжээний 218 ӨЭМТ –д Эрүүл мэндийг дэмжих сангаас 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт сурталчилгаа хийхэд зориулж тэгш хуваарилсан байгаа. Энэ мэт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл